Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ХХ-2025-17 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

Төслийн нэр

Захиалагч

Боловсруулагч

1

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын  нутагт орших Алагтогоогийн чулуун нүүрсний ордын Далангийн өмнөд хэсэгт 2007-2017 оны хайгуулын ажлын үр дүнг ашиглан гүйцэтгэсэн нөөцийн тодотгол тооцооны үр дүнгийн  тайлан.

Фриендшип ресурсис ХХК

Фриендшип ресурсис ХХК

2

Хэнтий аймгийн Батноров сумын нутагт орших Их булгийн алт-мөнгөний үндсэн ордод 2018-2024 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Хүрэмтийн хяр ХХК

Хүрэмтийн хяр ХХК

3

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт орших “Тэмээн чулуут”-ын хайлуур жоншны ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Тунамал ундрага гоулд ГХО” ХХК                                     

Совинт хайрхан ХХК

 

4

Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чулуут цагаан дэлийн хайлуур жоншны ордын хүдрийн 2, 3-р биетэд 2022-2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуул, нөөцийн тодотгол тооцооны ажлын үр дүнгийн тайлан.                  

Монголчех металл ХХК

Монголчех металл ХХК

5

Дорноговь, Өмнөговь аймгуудын Мандах, Манлай сумдын нутагт орших Баруун хүнгүйт зэс-алтны үндсэн ордод 2015-2024 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Голден гроуз айбекс ХХК

Терра сийд ХХК

6

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Сайн хөөвөр” нэртэй хүрэн нүүрсний ордод 2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Бадмаараг хаш ХХК

 

Голденхилл ХХК 


Эх сурвалж:
Ашигт малтмалын хайгуулын хэлтэс
ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн  Д.Баасан

Утас:  51-263707

2025-11-25