Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 001/ХТ2025/0032 дугаартай тогтоолыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр саналыг нээсэн СШ-8214 дугаартай Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хэц булаг нэртэй талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/217 дугаар тушаалаар СШ-82 дугаартай сонгон шалгаруулалтын талбайгаас хасаж, тус талбайд ирүүлсэн оролцогчдын техникийн саналыг үнэлэхгүй, сонгон шалгаруулалтын нээлтийн үр дүнг хүчингүйд тооцсон болохыг үүгээр мэдэгдэж байна.  
АМГТГ, Кадастрын хэлтэс


Эх сурвалж
Кадастрын хэлтэс
Сонгон шалгаруулалтын мэдээлэл хариуцсан Н.Хэрлэнчимэг

Утас: 51263923

2025-11-25