Үндэсний геологийн албаны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/804 дугаартай албан бичгийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр саналыг нээсэн СШ-8220 дугаартай Ховд аймгийн Үенч сумын Үенч гол нэртэй 215.26 гектар талбай нь Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил гүйцэтгэж буй талбайтай давхцалтай байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/213 дугаар тушаалаар тус талбайд ирүүлсэн техникийн саналыг үнэлэхгүй, сонгон шалгаруулалтын үр дүнг хүчингүйд тооцсон болохыг үүгээр мэдэгдэж байна.  

АМГТГ, Кадастрын хэлтэс


Эх сурвалж
Кадастрын хэлтэс
Сонгон шалгаруулалтын мэдээлэл хариуцсан Н.Хэрлэнчимэг

Утас: 51263923

2025-11-20