Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХХ-2025-15 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

 

Хэлэлцэх асуудлын дараалал:

 

Төслийн нэр

Захиалагч

Боловсруулагч

1

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших “Баянтээг” нүүрсний ордод 2021, 2023 онд гүйцэтгэсэн нөөц өсгөх хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Баянтээг ХК         

 

Майн валюшн ХХК

2

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Эрээн толгой хүрэн нүүрсний ордын Зүүн хойд үргэлжлэлд 2021-2023 онд явуулсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Монгол ураниум ресурс ХХК

Гоби-Эксплорэйшн ХХК

3

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Бурхантын голын бүлэг ордын Бурхантын үлдэгдэл дэнж, хормой (ХШ 21-26)-д 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, нөөцийн шинэчилсэн тооцоо.         

Баян-Оргил сэр ХХК

Баян-Оргил сэр ХХК

 

4

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Өндөр уул талбай дахь Хойд Цагаанчулуут алтны үндсэн ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Ай Ар И Ай Эн Ти Эл ХХК

 

Ай Ар И Ай Эн Ти Эл ХХК

 

5

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Салхит” мөнгө-алтны үндсэн ордын Зүүн биетэд 2021, 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Эрдэнэс алт ресурс ХХК

 

Хөрс транс ХХК

6

Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутагт орших “Цагаан чулуутын хөндий, Нэргүй амны доод хэсэг” алтны шороон ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан.

Дэмситрейд ХХК

 

Дэмситрейд ХХК

 

 

 

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ


Эх сурвалж
Ашигт малтмалын хайгуулын хэлтэс
ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баасан

Утас: (51)263947

2025-10-28