ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар /2025-06-04/
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХХ-2025-10 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
№ |
Төслийн нэр |
Захиалагч |
Боловсруулагч |
1 |
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Улаан эргийн худаг” нэртэй хайрга-элсний холимгийн ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Жи Эс Би Ти ХХК |
Жи Эс Би Ти ХХК |
2 |
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших “Чигэртэй-1” нэртэй талбайн “Чигэртэй” зэс-алт-кобальтын ордод 2015-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Ориент ХХК |
Ориент ХХК |
3 |
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших “Цагаан өндөр” талбайн “Элстэйн” хайлуур жоншны ордод 2023-2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Скайтимбер ХХК |
Гоби саравана ХХК |
4 |
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших “Зээгийн хэц” дайрганы ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Мөрөн говь энержи ХХК
|
Мөрөн говь энержи ХХК
|
5 |
Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших “Агьт” элс-хайрганы холимгийн ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Сэвжид хан ХХК |
Стэп номад ХХК |
6 |
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Хойд Бүргэд алтны үндсэн ордын тодотгол тайлан. |
Эрдэнэс алт ресурс ХХК, |
Астро гео ХХК |
7 |
Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур сумдын нутагт орших Улаанбулагийн алтны үндсэн ордод 2009-2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр хийсэн нөөцийн тодотгол тайлан. |
Бороогоулд ХХК |
Гоулдмэн прожект ХХК |
8 |
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Цант-Уулын чулуун нүүрсний ордод 2011-2014 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан. |
Мөнхноён суварга ХХК |
Гоулдмэн прожект ХХК |
9 |
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших “Манхан хүрмэн” нэртэй хайлуур жоншны ордод 2020-2024 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Нартын хурх ХХК |
Монголит ХХК |
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
Ашигт малтмалын хайгуулын хэлтэс
ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баасан
Утас: (51)- 263947
2025-06-03