ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар /2025-04-18/
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ХХ-2025-06 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
№ |
Төслийн нэр |
Захиалагч |
Боловсруулагч |
1 |
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Баруун баруун урт нэртэй талбайд 2024 онд явуулсан үүсмэл ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
“Хүдэр-Эрдэнэ” ХХК |
“Хүдэр-Эрдэнэ” ХХК |
2 |
Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Цагаан чулуут худаг алтны шороон ордын Зүүн борт (ХШ-106-с ХШ-112) дугаар хайгуулын шугам дагуух хэсэгт 2023 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
“Дун уянга” ХХК
|
“Дун уянга” ХХК
|
3 |
Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Оцог хад гянтболдын үндсэн ордод 2018-2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан. |
“Талст молор” ХХК
|
Жи Эм прожект ХХК |
4 |
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт орших Хүрэн чулуутын дайрганы ордод 2022-2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
“Баруун суу гүн” ХХК |
Жи Эм прожект ХХК |
5 |
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших Их хөндийн элс-хайрганы холимгийн ордод 2022-2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
“Уудам орд” ХХК |
Жи Эм прожект ХХК |
6 |
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Хадан усны адаг барилгын чулууны ордод 2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
“Зул соёмбо” ХХК |
Рич жаргалант ресурс ХХК
|
7 |
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Баянцогт антрацит нүүрсний ордод 2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
“Мөнх энх бүрэн” ХХК |
“Мөнх энх бүрэн” ХХК |
8 |
Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан сумдын нутагт орших Өнгөт хүрэн нүүрсний ордод 2022-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
“Эм Жи Эл Гео Хүдэр” ХХК |
Гоби саравана ХХК |
9 |
Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Шар оорцог, Цагаан толгойн гол хайлуур жоншны ордод 2019-2021 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
“Эм Жи Би” ХХК |
Баян овоот майнинг ХХК |
10 |
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Энх хамар нэртэй хайрга элсний холимгийн ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
“Хаан шороо” ХХК |
“Хаан шороо” ХХК |
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
ОНДТХГ-ын мэргэжилтэн Д.Баасан
Утас: (51)-263628
2025-04-16