АҮЭБЯ БОЛОН АМГТГ-ЫН АЛБАН ХААГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”, салбарын жендэрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд-Түрүү булчирхайн хоргүй томролт” сэдвээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын албан хаагчид сургалтад хамрагдлаа.

Сургалтаар Улсын II төв эмнэлгийн андрологийн эмч Ө.Золбоо “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд-Түрүү булчирхайн хоргүй томролт” сэдвээр сургалт хийж мэдээлэл өгөв. Тус сургалтаар өвчлөлийн олдмол шалтгаанууд болон нөлөөлөх хүчин зүйлсийн талаар, тархварзүй, хүмүүсийн амьдралын хэв маяг, чанарт хэрхэн нөлөөлж буй талаар, оношилгоо, олон улсын түрүү булчирхайн эмгэгийн асуумж, эмчилгээний аргууд, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг албан хаагчдад өгч, асуултанд хариуллаа.
Эх сурвалж
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам