Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 70 дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна.

Тусгай зөвшөөр-лийн төрөл, дугаарАнх олгосон огнооАймаг, хотСум, дүүрэгТалбайн нэрАж ахуйн нэгжийн нэр
1XV-0154912010.02.18ДорноговьУлаанбадрах, ХөвсгөлУлаанбадрах-2Эйч Ди Эл ХХК
2МV-0172102012.05.22ТөвАлтанбулагНалгарТи Эн энд Юу ХХК
3ХV-0186852015.07.02ХовдЗэрэг, МанханХарааМонгол таавар ХХК
4ХV-0124382007.05.04ХовдБулган, ҮенчОлон булаг-1Ашианлийд ХХК
5МV-0173922013.09.30БаянхонгорБаян-ОвооУрт дэлИдэрголд ХХК

 

АМГТГ-ЫН КАДАСТРЫН ХЭЛТЭС