Засгийн газрын 100 хоног, мөн Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 77 жилийн ойтой  холбогдуулж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлстийн дарга Д.АЛТАНХУЯГТАЙ ярилцлаа. Хэдийгээр маш завгүй байсан ч тэрбээр бидний урилгыг хүлээн авч, ярилцах цаг гаргасан юм.

-Монгол Улсад геологийн алба үүсч хөгж¬сөний түүхт 77 жилийн ой тохиож байна. Мэргэж¬лийн хүний тань хувьд энэ сэд¬вээс яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө Монгол Улсад геологийн алба үүсч хөгжсөний 77 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж геологич, геофизикч, гидрогеологич, өрөмдлөгийнхөн гээд энэ салбартай холбоотой нийт геологчиддоо баярын мэнд хүргэе.БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд Уул уурхай, ашигт малтмалын трест байгуулагдсанаар манай геологийн салбарын түүх эхэлсэн гэж үздэг. Тэр цагаас хойш 77 жил өнгөрчээ. Хэдий тийм боловч түүнээс өмнө 1921 онд Судар бичгийн хүрээлэнд газарзүйн тасаг, геологийн секц байгуулагдаж байсан түүх ч бас бий. Тэгээд бодохоор яах аргагүй манай олон жилийн түүхтэй ууган салбарын нэг юм.

Мэдээж Монгол орны нутаг дэвсгэр дэх чулуулаг болон түүнтэй холбоотой судалгааны ажил нэлээд эртнээс түүхэн уламжлалтайгаар явж ирсэн.

-2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлс-нээс хойш 100 дахь хоног руугаа орох гэж байна. Уул уурхайн салбарын бодлого, үйл ажиллагаа хариуцдаг агентлагуудад бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Энэ хугацаанд ямар үр дүн, ахиц гарав?

-Шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд удалгүй Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэсэн хоёр тусдаа агентлагийг нэгдэж, Ашигт малтмал, газрын тос¬ны газар гэсэн агентлагийг шинээр эмхлэн байгуулсан. Энэ хугацаанд Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас агентлагийн удирд¬лагууд болоод тодорхой ажил, албан тушаал дээр мэр¬гэжил¬тэй хүнийг томилох чиг барьж ажилласан. Манай агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болоод, хоёр орлогч, 12 хэлтсийн дар¬гад дандаа мэргэжлийн хүмүүс томилогдсон нь үүний илрэл юм. Түүнээс гадна өнгөрөгч хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газарт Геологи, хайгуулын хэлтсийн байгуул¬сан нь геологич бидний хувьд томоохон өөрчлөлт боллоо.

Энэхүү хэлтэс маань улсын төсвийн хөрөнгөөр буюу Уул уурхай, хүнд үйлд¬вэрийн сайдын багцад багтсан геологийн судалгааны ажлыг хариуцсан нэг нэгжтэй, ашигт малтмалын 2400 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшиг¬чид, газрын тосны хайгуул бүтээг¬дэхүүн хуваах гэрээ, газрын тосны эрэл хэмээх хэсгүүдийг багтаасан гурван тусгай чиг үүрэгтэйгээр байгуулагдаад байна. Мөн манай агентлагт Эрдэс баялагийн мэдээллийн төв гэж бай¬гуулагд¬сан. Үүр¬гийн хувьд геологитой хол¬боотой бүхий л төрлийн мэдээл¬лийн сан, архивтай хол¬боотой хэсгийг хариуцах юм. Ийнхүү бид Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажи묬лагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой олон асууд¬лыг хэрэгжүүлэх ажи묬¬¬¬даа жигдрэн ороод байна. Ер нь Монгол Улсад гео¬логийн төрөл бүрийн масштабын судалгааны ажлууд явагдсан. Үүн дотор 1х200 мянганы масштабаар нийт нутаг дэвсгэрээ 100 хувь бүрхсэн. Үүнийг дэлхийн бусад улс орнуудтай харьцуулбал нэлээд амжилттай хийгдсэн ажил гэж үздэг. Мөн 1х50 мян¬ганы масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 33 хувьд хүрч, тодорхой ахиц дэвшил авчирлаа. Түүнээс гадна гео¬логийн салбарынхан жилдээ 9-10 тэрбум төг¬рөгийн төсвийг улсын төс¬вөөс бат¬луулж улсын гео¬логийн зураглал болон сэдэв¬чилсэн судалгааны ажлыг хийсээр ирсэн. Нөгөө талаас дэл¬хийн зах зээл дээрх  түүхий эдийн өнөөгийн үнэ ханштай холбогдуулаад хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа харьцангуй саарсан ч гэсэн Монголын төрөөс барьсан бод¬логын хүрээнд  хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн орчин 2014 оноос бүрдэж,2015 оноос эхэлсэн түүхтэй. Дараа нь газрын тосны салбартай холбоотой 2014 онд батлагдсан шинэчилэн найруулсан хуулиар газрын тосны эрлийн гэрээ байгуулж, эрлийн аж¬лыг эхлүүлэх асуудлыг зохи-цуулсны үр дүнд өнөөдөр 18 эрлийн гэрээ байгуулаад, үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр ахицтай явж байна. Тухайлбал, өнгөрөгч  8 дугаар сарын сүүлчээр хайгуулын ажил явуулах нэг бүтээгдэхүүн хуваах гэрээнд манай газар гэрээлэгчидтэй гарын үсэг зурсан. Энэ бол  Засгийн газрын 100 хоногт хийсэн  гол ажлын нэг болсон. Түүнээс гадна өнгөрч буй 100 хоногийн хугацаанд бид Олон улсын атомын энергийн агентлаг, НҮБ-тай хамтраад газрын тос, нүүрс, уран, гэх мэт ашигт малтмалын нөөцийн ангиллын чиглэлээр олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, 30 гаруй орны 40 орчим төлөөлөгчид нэг долоо хоногийн турш салбарын талаарх ойлголтоо нэгтгэх тал дээр ажилласан. Цаашдаа Геомэдээллийн санг сайжруулах тал дээр мэргэжилтнүүдээ шинэчилж бүрэлдүүлсэн. Цаашдаа энэ чиглэлээр нэлээд онцгой анхаарч ажиллана. Мөн Австрали, Герман, Канад зэрэг геологи, уул уурхай өндөр хөгжсөн бусад орны туршлагаас судалж, хамтарч ажиллаж байна.

-Аж ахуйн нэгжүүдээс хайгуулын лиценз олгохтой холбоотой асуудал дээр гомдол санал багагүй ирдэг. Ялангуяа цахимаар зөвшөөрлөө авлаа гэхэд дараа нь орон нутгаас зөвшөөрөл авах хүндхэн даваатай тулгардаг. Орон нутгийн хувьд зөвшөөрөл олгохгүй байх тохиолдол их шүү дээ? Энэ чиглэлээр ямар өөрчлөлт хийх вэ?

-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох процедуртай холбоотой санал их ирдэг.Өөрөөр хэлбэл, орон нутгаас дэмжлэг авахгүй тохиолдол маш их байна. Энэ бүхнийг харгалзан үзээд бид Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр төсөл хэлбэрээр явж байгаа. Төрөөс тогтоосон газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохын өмнө орон нутгаас эхлээд зөвшөөрлөө авсан байхаар төрөөс зохицуулалтыг нь хийж өгөхгүй бол нэгэнт олгогдсон талбай дээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч байгаа. Үүнийг шийдвэрлэхэд дээрх хуулийн төслийн агуулга оршиж байгаа юм.

-Шинэчлэлийн хэмээх Засгийн газар Үндэсний геоло¬гийн алба байгуу¬¬лахаар мөрийн хөтөл-бөртөө тусгаж байсан. Энэ талаар салбарын яам болоод агентлаг ямар бодлого барьж байгаа вэ?

-Үндэсний геологийн албыг байгуулах чиглэлээр үе үеийн Засгийн газар ажилласаар ирсэн. Энэ санал санаачилгыг манай геологийн салбарт ажиллаж байсан, байгаа бүх хүмүүс дэмжсэн. Улмаар 2014 онд  УИХ Үндэсний геологийн алба байгуулах эрхзүйн орчинг бүрдүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогыг батлахад энэ тухай заалт багтсан гэсэн үг.  Мөн Ашигт малтмалын тухай хуульд Үндэсний геологийн албаны чиг үүргийг зааж өгсөн. Ингээд эрхүйн талаас бүрдсэн боловч эдийн асгийн нөхцөл байдалтай ч гэдэг юмуу, аж ахуйн нэгж байгууллага, түүний статус ямар байх вэ гэдэг дээр асуудал байсан. Мөн сонгууль гэх мэт улстөрийн тодорхой цаг үетэй холбоотойгоор байгуулагдаж чадаагүй. Гэхдээ геомэдээллийн сан байгуулагдсан, хоёр агентлаг нэгдэж байгаа зэрэг процедур бүр дээр Үндэсний геологийн албыг байгуулах суурь бүрдэж байна гэж харахаар байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд тус тусдаа байсан бол мэргэжлийн Засгийн газрын үед нэг цэг дээр нэгтгэснээр цаашдаа Үндэсний геологийн албыг хэрэгжилтийн хувьд нэг гарцаар явуулах боломж бүрдэж байгаа юм.

Бид өнгөрсөн хугацаанд Үндэсний геологийн албыг боловсруулах төслийг боловсруулаад Засгийн газраар хэлэлцүүлэхээр хэд хэдэн удаа хүргүүлж байсан. Тодорхой тэмдэглэлүүд ч гарсан байдаг. Эцсийн шийд¬вэр хараахан гарч чадалгүй өдий хүрсэн. Үүн дээр манай Уул уурхай, хүнд үйлд¬вэрийн яам, тэр дотроо Гео¬логийн бодлогын газар ан¬хаа¬рал тавьж ажиллаж байгаа.

-Төр засгийн залгамж чанар гэдэг талаасаа танай агентлаг өмнөх Засгийн газрын ямар ажлыг үргэлжлүүлж байна вэ?

-Нэгэнт батлагдаад бай¬гаа Засгийн газрын үйл ажил¬лагааны хөтөлбөрт тусгагдсан гол гол заалтууд дээр анхаарлаа хандуулж ажиллана. Өмнө нь “Алт” хөтөлбөр гэж ярьж байсан. Өнөөдөр эдийн засгийг сайжруулахад хамгийн түрүүнд урдаа барьж байгаа асуудал бол “Алт” хөтөлбөр. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үүн дээр онцгой анхаарч байгаа. Засгийн газрын бодлогын хүрээнд ч энэ ажил явж байгаа. Гео мэдээллийн сан, Үндэсний геологийн алба гэдэг тодорхой зорилтууд үргэлжилнэ. Энэ бүхнийг Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд анхааралдаа авсан.

-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас 70 хувь хамааралтай шүү дээ. Мэргэжлийн хүний тань хувьд уул уурхай хэзээ сэргэх бол гэж асууя?

-Хятадын геологийн албанаас зохион байгуулдаг “China mining” олон улсын хуралд манайхаас тодорхой улсууд оролцоод, илтгэл тавиад ирлээ. Илтгэлүүдээс  Хятадын судалгааны байгуул¬лагаас гаргасан үзүүлэлтээр 2015, 2016, 2017, 2018  онуудад дэлхийн зах зээл дээр металлын үнэ ханшны хандлагыг харагдаж байгаа. Ерөнхийдөө ирэх жилүүдэд уул уурхай ямар нэгэн байдлаар өсөх хандлага байна. Мэдээж огцом өсөхгүй. Гэлээ ч гэсэн өдийгөөс доошоо буух нөхцөл харагдахгүй байна. Дашрамд дурдахад уг хуралд дэлхийн маш олон орны төлөөлөл оролцсон.

Д.Очир