Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зарлагдсан дараахь талбайнуудад  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2017 оны 02  дугаар  сарын 02-ны өдрийн 15 цагт тус байгууллагын хурлын танхимд нээнэ. Үүнд:

НЭГ: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг 3827.84 га бүхий Чулуут толгой нэртэй талбайд

  1. “Алтайн хар азрага групп” ХХК
  2. “Ай Эм Жи Эм интернэшнл майнинг монголиа” ХХК
  3. “Голденпийк” ХХК

 ХОЁР:  Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг 10884.4 га бүхий Зөөлөн нэртэй талбайд

  1. “Мо Эн Ко” ХХК

ГУРАВ: Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг 16531.03 га бүхий Эрдэнэ чулуут нэртэй талбайд

  1. “Мо Эн Ко” ХХК
  2. “Дийпсурвэй” ХХК

ДӨРӨВ: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 424.2 га бүхий Дунд салаа нэртэй талбайд

  1. “Алтайн хар азрага групп” ХХК
  2. “Гэрэлт шинэчлэл” ХХК
  3. “Монголиадун Фанхөэн” ХХК
  4. “Ургац буян” ХХК

ТАВ: Ховд аймгийн Мянгад сумын 910.92 га бүхий Чацарганат нэртэй талбайд

  1. “Мо Эн Ко” ХХК
  2. “Заяхас тур” ХХК
  3. “ММНС” ХХК
  4. “Эс Кью Эс” ХХК
  5. “Чонос соёолон” ХХК

 ЗУРГАА: Дорнод аймгийн Баянтүмэн сумын 15240 га бүхий Хашаатын цав нэртэй талбайд

  1. “Меланж” ХХК
  2. “Монгоулд” ХХК
  3. “Өнө орших булаг” ХХК
  4. “Эрдгео” ХХК
  5. “Бодь инженеринг” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд санал ирүүлжээ.

Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.

Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263704

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС