АМГТГ-ЫН ХАМТ ОЛОН "ШИНЭ НАЛАЙХ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 180 МОД ТАРИЛАА
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг ард иргэдэд уриалдаг уламжлалтай.
Энэ жил 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр "БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР" тохиож байна.
Энэ өдрөөр Ашигт малтмал, газрын тосны газрын хамт олон 180 хайлаасыг Налайх дүүргийн "Шинэ Налайх" цэцэрлэгт хүрээлэнд тарилаа.