ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 05 дугаар салбар хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
№ | Төслийн нэр | ААН |
1 | Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Элс шаврын ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Бороогоулд ХХК |
2 | Төв аймгийн Баян, Баянжаргалан, Архуст сумдын нутагт орших Нүүрст ордыг ил уурхайгаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл | Модунресурсэс ХХК |
3 | Баян-Өлгийн аймгийн Бугат сумын нутагт орших “Хатуу гол”-ын элс, хайрганы холимгийн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Жол ХХК |
4 | Төв аймгийн Заамар сумын нутагт орших Баянголын дэнж талбайн Баянголын дэнжийн алтны шороон ордыг (ХШ:714-716, 724-2-728-1, 726а-728а хооронд) ашиглах техник эдийн засгийн үндэслэл | Хосбогд ХХК |
5 | Говь-алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Хавчигийн амны алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Рийлзоин рэсурс ХХК |
6 | Алтны хүдэр баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Алтан тээрэм ХХК |
7 | Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Морин Уул-1 барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Боржинзам ХХК |
8 | Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт орших Даваатын амны алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Сагсайминерал ресурс ХХК |
9 | Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших "Баян-Уул 3" нэртэй тоосгоны шаврын ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Гэрэлт-Орд ХХК |
10 | Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших “Хашаат худаг” нэртэй хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Си Жи Си Эм ХХК |
11 | Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших “Бага баян хошуу” нэртэй элс, хайрганы ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Халх-Ирээдүй ХХК |
12 | Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших “Гүншанд” нэртэй антрацитын ордыг ил уурхайн аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Эн Юү Юү Ар Эс ХХК |
13 | Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хөөтийн хүрэн нүүрсний ордын Хадын худаг хэсгийг ашиглах ил уурхайн техник, эдийн засгийн үндэслэл | Буман-Эксплорейшн ХХК |
14 | Увс аймгийн Наранбулаг сумын нутагт орших “Харганат” нэртэй төмрийн хүдрийн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Эй Эл Жи Ти ХХК |
15 | Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших “Баруун туруун-2” нэртэй барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Монфрукт ХХК |
16 | Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Билгэх уул-1” нэртэй хайлуур жоншны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Очир мандал хайрхан ХХК |
17 | Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших “Өлзийт-Ухаа” нэртэй өнгөлгөөний боржин чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Хас металл ХХК |
18 | Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт орших “Улаан-Овоо” нэртэй чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Юү Жи Эл интерпрайзис ХХК |
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ