Коронавирус халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг өөрчлөн найруулсан тул алт олборлолтыг хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/52/А-82 хамтарсан тушаалаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын дагуу алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүжилтийг 2022 онд үргэлжлүүлэн олгохоор болсон.

Иймд дээрх журмын дагуу алтны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хүссэн аж ахуйн нэгжүүд https://forms.gle/91U4fsvo6P7aXQx4A  холбоосоор орж судалгаанд хамрагдана уу.

Журмын 6.1-д заасан уулын ажил гүйцэтгэх баримт бичгийн бүрдлийн шалгуурыг хангасан алт олборлогч аж ахуйн нэгжийн жагсаалтыг УУХҮЯ-наас Монголбанк болон арилжааны банканд хүргүүлэх тул алт олборлогч аж ахуйн нэгжүүд баримт бичгийн бүрдлийг хангасан байх шаардлагатайг анхаарна уу.

Монголбанкны бодлогын хүү 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 9.0% болсон мэдэгдлийн https://www.mongolbank.mn/dblistmongolbankrate.aspx холбоосноос харна уу

Судалгааны талаар тодруулах шаардлагатай зүйл байвал УУСХ-ийн 51263934, 99107564 дугаарын утсаар холбогдох боломжтой.