Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 232 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2021 оны 11 дүгээр сарын хуралдаанаар “Өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтийг огцом хэлбэлзэлгүйгээр хийх, үе шаттайгаар зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх” асуудлыг хэлэлцэн, холбогдох “Зөвлөмж”-ийг гаргасан.

Зөвлөмжийн дагуу Аи-92 автобензиний үнийн өөрчлөлтийг зах зээлийн горимд аажим шилжүүлэхтэй холбогдуулан 2021 оны 12 дугаар сар болон 2022 оны 1 дүгээр сарын Аи-92 автобензиний өртөг үнийн тооцооллыг өмнөх саруудад энэхүү вэбсайтад мэдээлсэн бөгөөд цаашид тухайн сарын тооцооллыг тогтмол мэдээлж байх юм.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тасралтгүй өсөж, ОХУ-аас манай улсад 2022 оны 2 дугаар сард нийлүүлэх Аи-92 автобензиний импортын хил үнэ 833 ам.доллар/тонн болж өмнөх сараас 86 ам.доллараар нэмэгдсэн. Энэхүү хил үнэд үндэслэн Аи-92 автобензиний 2 дугаар сарын өртгийг сүүлийн 6 сарын шилжих дундаж үнийн томьёоллоор тооцоход дараах байдалтай байна. 

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ӨРТӨГ ҮНИЙН ТООЦООЛОЛ

Зардлын төрөл

Нэгж

АИ-92

АИ-92

2021 он

2022 он

9 сар

10 сар

11 сар

12 сар

1 сар

2 сар

1

Ам.долларын ханш

2,849

2,849

2,850

2,849

2,850

2,854

2

Хувийн жин (өвөл, зун дундаж)

г/см3

0.760

0.760

0.760

0.760

0.760

0.760

         

3

Импортын хил үнэ ($/t)

$/тонн

$   699

$  718

$  830

$     823

$     747

$     833

4

Импортын хил үнэ (₮/литр)

₮/литр

1,514

1,555

1,798

1,782

1,618

1,807

 

Импортын хил үнэ (өртөгт эзлэх %)

%

72%

73%

74%

74%

73%

75%

5

Гаалийн татвар (5%)

₮/литр

76

78

90

89

81

90

6

Онцгой татвар

₮/литр

-

-

-

-

-

-

7

Замын албан татвар

₮/литр

20

20

20

20

20

20

8

НӨАТ

₮/литр

188

192

218

216

199

218

Нийт татвар

₮/литр

283

289

327

324

299

328

 

Нийт татвар (өртөгт эзлэх %)

%

14%

14%

14%

14%

14%

14%

9

Төмөр замын зардал

₮/литр

12

12

12

12

12

12

10

Авто тээврийн зардал

₮/литр

3

3

3

3

3

3

11

Үйл ажиллагааны зардал

₮/литр

252

252

252

252

252

252

12

Зээлийн хүүгийн зардал

₮/литр

25

25

29

28

17

19

Нийт зардал

₮/литр

293

293

297

296

285

287

 

Нийт зардал (өртөгт эзлэх %)

%

14%

14%

12%

12%

13%

11%

13

Тухайн сарын нийт өртөг

₮/литр

2,089

2,137

2,421

2,403

2,202

2,422

Улаанбаатар хотын жижиглэн борлуулалтын үнэ (ШТС)

Өртөг, үнэ

Нэгж

2021 он

2022 он

9 сар

10 сар

11 сар

12 сар

1 сар

2 сар

1

Тухайн сарын үнэ, ₮/литр

₮/литр

 ₮  2,050

 ₮  2,050

 ₮  2,150

 ₮  2,220

 ₮  2,240

 ₮  2,290

2

Өртөг үнэ, ₮/литр

₮/литр

 ₮  2,089

 ₮  2,137

 ₮  2,421

 ₮  2,403

 ₮  2,202

 ₮  2,422

3

Үнийн хэлбэлзэл

₮/литр

-

-

 ₮     100

 ₮       70

 ₮       20

 ₮       50

4

Үнийн зөрүү, ₮/литр

₮/литр

-₮       39

-₮       87

-₮     271

-₮     183

 ₮       38

-₮     132

Тайлбар: Аи-92 автобензиний жижиглэнгийн үнийн өртгийн тооцоололд импортын хил үнэ (75%), татвар хураамж (14%), холбогдох зардал (11%) тус тус эзэлж байна.

Дээрх өртгийн тооцооллоор Аи-92 автобензиний өртөг үнэ 2,429 төгрөг болж байгаа бөгөөд 6 сар (2021 оны 9 дүгээр сараас 2,422 оны 2 дугаар сар хүртэл)-ын шилжих дундаж үнийн тооцооллоор Аи-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнэ 2,890 төгрөг/литр байна.