Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 137 зарлигаар  Газрын тосны салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр,  Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт нарыг  Хөдөлмөрийн  гавьяаны улаан тугийн одонгоор, Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Пүрэвжавыг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Газрын тосны салбарын ажилтан Д.Монголмааг Алтан гадас одонгоор шагнасныг өнөөдөр АМГТГ-ын дарга Х. Хэрлэн гардуулав.

Шагнал гардуулах үеэр  АМГТГ-ын Х.Хэрлэн шагнагсдад хандан газрын тосны бүтээгдэхүүний үнэ, хангамж, түүхий тосны экспортын  талаарх  үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлоод , мөн  манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг хэдий ч   шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд  талархал илэрхийлэв.