Ажилчдын зохион байгуулалттай ээлж сольж буй ажлынхаа явцын мэдээллийг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас хүргүүлсэн маягтын дагуу  өнөөдрийн 19.00 цагийн байдлаар өссөн дүнгээр гаргаж Шуурхай штабын нарийн бичиг erdenetsetseg@mmhi.gov.mn хаягаар ирүүлэхийг мэдэгдэж байна.

Ээлж сольсон мэдээллийн маягтыг эндээс татаж авна уу.

Шинжилгээний хариуг аваагүй компаниуд 88084835 утсаар холбогдоно уу.

Нийслэлийн онцгой комиссын дэд даргаас дараах чиглэл өгснийг анхаарч ажиллана уу.

Үүнд:

1. Ээлжээс бууж буй ажилчдыг голомтот Улаанбаатар хот руу оруулахгүй, постоос пост руу шилжүүлэх замаар орон нутаг руу шилжүүлэх;

2. Нийслэл рүү аль болохоор нэвтүүлэхгүй байх. Нэвтэрсэн тохиолдолд PCR шинжилгээг заавал өгч гарах ба хугацаа их орох, цэгүүдийн ачаалал их байгааг анхааруулж байна.

ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБА, УТАС:88084835