2020-12-07-ны өдрийн 18:00 цагийн мэдээлэл

Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран шинжилгээ авах цэгүүдээ товлоод ирлээ. Одоо хуваарийг хийж, хаана хэдэн цагаас очихыг хүргүүлэх тул ажилчиддаа утсаар мэдэгдэх хүмүүсээ бэлэн байлгана уу.

Бүх ажилчдыг маргааш шинжилгээнд хамруулна. Шинжилгээний хариу яаралтайгаар гарахдаа нөгөөдөр буюу 12-р сарын 9-ний өдрийн 16.00 цаг орчимд гарна гэсэн.  Ийм учраас голомтот 5 аймгаас ирэх хүмүүсийнхээ шинжилгээ өгөх хуваарийг тохируулаарай.

Шинжилгээ өгөх ажилчиддаа компаниуд унаагаар үйлчлэх, мөн унаанд суулгахдаа халууныг үзэх, халдваргүйжүүлэлт хамгаалалтын дэглэмээ барихыг анхааруулж байна.

Хүмүүсээ тээвэрлэх жолооч нараа шинжилгээнд хамруулахыг сануулахад илүүдэхгүй байх. Шинжилгээ эхлэхээс өмнө төлбөрийг хийсэн байх шаардлагыг тавьсан.

АМГТГ-ЫН МЭРГЭЖЛИЙН АНГИ  99006556

2020-12-07 -ны өдрийн 14:00 цагийн мэдээлэл

Эрүүл мэндийн сайдаас  Эрүүл мэндийн хөгжлийн төвд үүрэг өгсний дагуу бид хамтарч ажиллаж байна. Шинжилгээ өгөх 4303 ажилтны жагсаалтыг хавсралтаар та бүхэнд танилцуулж байна.

Бид үдээс хойш хамтран шинжилгээ авах хуваарийг хийнэ. Хуваарийг өнөөдөр та бүхэнд зарлаж, маргаашнаас шинжилгээг эхлэх тул өөрийн ажилтнуудыг бэлэн байдалд байлгахыг анхаарна уу.

1 хүний шинжилгээний төлбөр 50,000 төгрөг бөгөөд компаниуд энэ мессежийг авмагцаа өөрийн компанийн шинжилгээнд хамрагдах ажилчдын тоогоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дараах дансанд төлбөрийг шилжүүлнэ үү.

Хүлээн авагч байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв,

Хүлээн авагч банк: Төрийн сан,

Дансны дугаар:100900020405,

Регистр: 9086331,

Гүйлгээний утга: Ковидын шинжилгээний төлбөр

Шинжилгээ авах асуудал нааштайгаар шийдвэрлэгдэх шатандаа орж байгаа тул та бүхэн ажилчдаа бэлэн байлгах, өөрийн автобус унаагаар үйлчилж, аль болох бусадтай контакт үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.

Шинжилгээний хариу гармагц хугацаанд нь багтаж төслийн талбар руугаа ажилчдаа авч хөдлөх бэлтгэлээ давхар хангана уу.

Уул уурхай, газрын тосны салбарын ээлжинд гарах   ажилчдын судалгаа 

Шинжилгээнд нийт 70 аж ахуйн нэгж, компанийн 4303 ажилчид хамрагдана. Үүнээс Улаанбаатарт амьдардаг 3372, бусад аймгаас ирж шинжилгээнд хамрагдах 933 ажилчид байна. Судалгааг эндээс татаж авна уу.

д/дАж ахуйн нэгж, компанийн нэрШинжилгээнд хамрагдах нийт ажилчидҮүнээс:
Улаанбаатар хотБагануур дүүрэгНалайх дүүрэгӨмнөговь аймагДундговь аймаг Дорнод аймагСүхбаатар аймагБулган аймагБаян-Өлгий аймагЗавхан аймагӨвөрхангай аймагБаянхонгор аймаг Хэнтий аймагХөвсгөл аймагУвс аймагХовд аймагГовь-Алтай аймаг Төв аймаг
 Нийт дүн43033370909623503516751343101545466302826133
1Алтайн хүдэр ХХК1228925001005404211404
2Эрдэнэс Тавантолгой ХК196179730 2    31     1
3Эрдэнэс Тавантолгой ХК / 9 туслан гүйцэтгэгчийн 25 компани/ 161312643647 2817720317409925416566
4Си Өү Эй Эл ХХК214164340210031603121005
5Өсөх зоос ХХК12810253 22 3  21 3  23
6Монголын алт ХХК21316973 36 1152823   3
7Цагаан-Өвөлжөө ХХК15711235 62220463301206
8“Таван толгой” ХК  /Туслан гүйцэтгэг ч 20 компаниу234201 26 1    4752   6
9Бүрдэл майнинг ХХК4432951153811340894721321615
10"Сора-Интернэшнл" ХХК775535 1  3  4 12   3
11Бласт ХХК74622 5      1  2 1 1
12Бороогоулд ХХК726542              1
13Платинум ланд6252      3  3  2 1 1
14Тод ундрага5432        17141  26
15"Гашуун сухайт авто зам" ХХК3731  2  1   2      1
16Ред рок катеринг ХХК3533  1           1  
17Саусгоби сэндс ХХК3130                1
18"МоЭнКо" ХХК/Хөшөөтийн уурхай/3128  1           1 1
19Оюут Улаан ХХК3027         2  1    
20Бодь интернэшнл ХХК1515                 
21Эм Ди ЭФ И ХХК1211 1               
22Просижион ХХК2725 1       1       
23Жавхлант орд ХХК221911    1          
24Вояжер минерал реурсес ХХК2011          9      
25Цэцэнс Майнинг энд Энержи ХХК1917    1 1          
26Мон лаа ХХК19131          5     
27Энержи ресурс ХХК1515                 
28Бадрах энержи ХХК1616                 
29Хүрэн толгой коал майнинг ХХК14911   1     2     
30Геологийн төв лаборатори ТӨҮГ33                 
31Бүрдэл майнинг ХХК93 1      2       3
32"Петро плас" ХХК54               1 
33Эм Си Ти Ти ХХК11                 
34ABTG foods ХХК22                 
35Си Жи Си Эм ХХК11                 
36Зэвт дуулга ХХК4            4     
37Степ голд ХХК2       1 1        
38Баянтэгш импекс ХХК88                 
39Ачит ихт ХХК11                 
40Топ Ган Дриллинг ХХК11                 
41Хур Эрдэнэ Баялаг ХХК88                 
42Баян-Эрдэс ХХК4   4              
43Фриендшип ресурсис ХХК64      1  1       
44Билэгт Баялаг ХХК 0                  
45Эрдэнийн Босго ХХК22                 
46Улз Групп ХХК11                 
47Ар Эс И ХХК5           5      
48Вояжер Минерал Ресурсес ХХК нэмэлт1312                1
49Улз Групп ХХК Дорнод2218      1    11   1
50Сонор трейд22                 
51Марко Поло ХХК33                 
52НАГАЙ ХХК33                 
53Мөнхноён Суврага ХХК1082                
54Mонруд ХХК33                 
55Илд бамбай ХХК55                 
56Говькараван ХХК1010                 
57"Пауэр Бласт" ХХК2114 5          1   1
58Топ Ган Дриллинг ХХК11                 
59Фалкон Дрийлинг Монголиа ХХК1614          11     
60Ай Би Би Ай ХХК 188      2  7 1     
61Баянгол эко заамар ХХК 1815      1         2
62Голден Гроуз Айбекс ХХК 0                  
63Жавхлант Орд ХХК221911    1          
64"Поларис Инженеринг Консалтинг" ХХК55                 
65Хунт өгөөж122  1 14 1   3     
66Бороо гоулд Бласт861               1
67Бороо гоулд Фалкон дриллинг Монголиа1614          11     
68Бороо гоулд ABTG foods22                 
69Бороо гоулд Топ ган дриллинг11                 
70Бороо гоулд Просижион2725 1       1       

АМГТГ-ЫН МЭРГЭЖЛИЙН АНГИ  99006556

 

2020-12-04-ны 14:00 цагийн мэдээлэл

Хавсралтаар хүргүүлж буй шийдвэрүүдтэй танилцана уу.

УУХҮЯ-наас "Уул уурхайн ажилтнуудын ээлж солилцох, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ын төслийг боловсруулан УОК-т батлуулахаар хүргүүлж, ээлж солих ажилчдыг нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулах асуудлыг Эрүүл мэндийн яаманд тавиад байна. Иймд журам батлагдаж, шинжилгээнд хамрагдах хуваарь гармагц хүргүүлэх болно. ЗГ-ын 194 дүгээр тогтоол эндээс татаж авна уу. ЗГ-ын 195 дугаар тогтоол эндээс татаж авна уу. "Боловсруулах үйлдвэрийн салбарын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам"-ыг эндээс татаж авна уу.

Жич: АМГТГ-ын мэргэжлийн анги. Утас: 99006556

2020-12-04 -ны 12:00 цагийн мэдээлэл 

Салбарын ажилчдын ээлж солих асуудлаар УОК болон Эрүүл мэндийн яамтай зөвлөж байна. Ээлж солих аж ахуйн нэгжүүдийн Улаанбаатар хотод шинжилгээнд хамрагдах ажилчдын дэлгэрэнгүй судалгааг өнөөдөр 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12.00 цагт Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх болсон тул өөрийн компанийн Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хотод ирж ээлжинд гарах ажилчдын судалгааг 12.00 цагаас өмнө хавсралтаар хүргүүлж буй маягтын дагуу нэгтгэн гаргаж, цахим хаягаар яаралтай илгээнэ үү.

Зөвхөн Улаанбаатар хотоос буюу Улаанбаатар хотод ирж шинжилгээнд хамрагдах хүмүүс гэдгийг анхаарна уу.  Өмнөх судалгаанд харилцах утас байхгүй байсан тул хавсралт маягтаар судалгаагаа дахин шинэчилж, тухайн орон нутгаас ээлжинд гарах болон ээлжээс буух хүмүүсийг хасч судалгаагаа хүргүүлж буй маягтуудаар дахин ирүүлэх шаардлагатай байна.

Жич: Хавсралтаар хүргүүлж буй 3 маягтад зөвхөн Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хотод ирж шинжилгээнд хамрагдан ээлж солих ажилчдын судалгааг ирүүлнэ. Эндээс татаж авна уу.

Жич: АМГТГ-ын мэргэжлийн анги. Утас: 99006556