Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд” АМГТГ-т хандсан албан бичиг болон өргөдөл гомдлыг Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу ariunbayar.kh@mrpam.gov.mn хаягаар авах болсныг мэдэгдье.

Тус хаягаар ирүүлсэн албан бичгүүдийг холбогдох удирдлага болон нэгжийн дарга руу цахимаар шилжүүлэн холбогдох хариуг тухайн нэгжээс өгөх болно.

Албан бичиг болон өргөдөл гомдлыг стандартын шаардлага ханган ирүүлэхийг хүсье.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС