Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай “ 128 дугаар зарлиг, Монгол Улсын Их Хурлын “ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай “ 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг тус тус хангаж ажиллах талаар салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайдаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах тухай чиглэл өгсөн.

Иймд дээрх зарлиг, тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллахыг нийт аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайдаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах тухай чиглэлд аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар ханган ажиллуулж байгаа талаарх мэдээлэл, тоо баримтыг үнэн зөв гаргаж 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор багтаан албан бичгээр ирүүлэх, зарлигийн хэрэгжилтийн талаар холбогдох газарт улирал бүр тайлагнах тул аж ахуйн нэгжүүд  чиглэлийн дагуу зохион байгуулсан үйл ажиллагаа, арга хэмжээ, үр дүнгийн талаарх тайлан, мэдээг / фото зураг хавсарган / улирал бүрийн сүүлийн сарын 20-ны өдөрт багтаан тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт ирүүлж байхыг мэдэгдсэний дагуу чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдэж байна. 

 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР