Төрийн ордон, 2011-11-3,4

 

Металлын аж үйлдвэржилт - Хөгжлийн тэсрэлт

 

Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганы зорилго

Өнгөт болон хар төмөрлөгийн салбарын аж үйлдвэрийн цогцолборуудыг хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Засгийн газрын зорилтыг хангахад чиглэсэн урт болон дунд хугацааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь чуулганы гол зорилго юм. Уг зорилгын хүрээнд өнгөт болон хар төмөрлөгийн салбарын талаар төрөөс баримталж буй бодлого, хайгуул, олборлолт, боловсруулалт, дэд бүтцийн төслүүдийг хөрөнгө оруулагчдад сурталчилан таниулж хөрөнгө оруулалт татах, төслийн санхүүжилт, татвар, хууль эрхзүйн орчны тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хүрээнд нээлттэй хэлэлцүүлж, төрийн бодлогод тусгуулах нь гол зорилт байх болно.

 

 

Зохион байгуулах хэлбэр

Чуулган нь үндсэн болон салбар хуралдаанаас бүрдэх ба чуулганд өнгөт болон хар төмөрлөгийн төсөл эзэмшигч, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд, Монгол дахь элчин сайдын яамдын нийт 800 орчим төлөөлөгч оролцож, өндөр дээд хэмжээнд зохион байгуулагдана.

Үндсэн хуралдаан:

 

  1. Монгол улсын өнгөт болон хар төмөрлөгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
  2. Засгийн газрын цаг - Өнгөт болон хар төмөрлөгийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа - нээлттэй хэлэлцүүлэг

Салбар хуралдаан;

  1. Газрын ховор элементийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж
  2. Өнгөт металлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь
  3. Хар төмөрлөгийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь
  4. Металлын аж үйлдвэржилтийг хөгжүүлэх дэд бүтцийн асуудлууд - сорилт ба боломж

Жич: Салбар хуралдаанууд нь тухайн металлын нөөц, зах зээл, хөрөнгө оруулалтын төслүүд, техник-технологи, хэлэлцүүлэг гэсэн дэд хэсгүүдээс бүрдэнэ.

Холбоо барих

Чуулганд оролцох, ивээн тэтгэх, хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах сонирхолтой байгууллага, иргэд чуулганыг зохион байгуулах ажлын албаны доорх хаягаар холбоо барина уу.

Монгол улс, Улаанбаатар хот

Баянгол дүүрэг, 2-р хороо, МҮЭСТӨ, 204 тоот

ш/х- 33-20А-2106,

Утас: + 976-70115590

Факс: + 976-70125590

И-мэйл: info@metalsmongolia.mn

Веб: www.metalsmongolia.mnwww.mining.mn

 

 

 

 

 

ЭБЭХЯ