“Ил тод, хариуцлагатай уул уурхайн стандартууд” сэдэвт уул уурхай, газрын тосны компаниудад зориулсан сургалт 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 09-16 цагийн хооронд “Пума Империал” зочид буудлын өргөтгөлийн /Засгийн газрын ордны зүүн талд/ хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.

Сургалтын зорилго нь Олборлох үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн салбарт мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн болон ил тод, хариуцлагатай уул уурхайн стандартыг танилцуулах, чадавх бэхжүүлэх, ОҮИТБС-ын 2016 оны тайлан гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино.

Сургалт үнэ төлбөргүй ба сонирхож буй аж ахуйн нэгжүүд 4 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 70110525 утсаар эсхүл eiti.finance@gmail.com цахим шуудангаар бүртгүүлнэ үү.

“ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН СТАНДАРТУУД” КОМПАНИУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Сургалтын зорилго: Олборлох үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн салбарт мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн болон ил тод, хариуцлагатай уул уурхайн стандартыг танилцуулж, чадавх бэхжүүлэх, ОҮИТБС-ын 2016 оны тайланг гаргахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино.

Гарах үр дүн:

  1. Нийгмийн хариуцлагын, компанийн сайн засаглалын, авлигын эсрэг менежментийн стандарттай танилцсанаар оролцогчдын мэдлэг, ойлголт нэмэгдэж, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна.
  2. Уул уурхайн компаниудын мөрдөх нягтлан бодох бүртгэлийн стандартын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө авснаар компаниуд бүртгэлээ үнэн зөв, чанартай бүртгэх боломж бүрдэж, ОҮИТБС-ын тайлангийн чанар сайжирна.
  3. ОҮИТБС-ын тайлангийн бүрдэл хэсэг, цахим тайлангийн системтэй сайтар танилцаж, өөрийн болгосноор тайлан гаргахтай холбоотой компаниудад тулгардаг хүндрэлүүд багасна.

Оролцогчид: Олборлох үйлдвэрлэлийн 50 компанийн удирдах ажилтнууд, нягтлан бодогчид

Зохион байгуулагчид: Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба

Огноо: 4 дүгээр сарын 7-ны өдөр, Пума Империал /шинэ/ зочид буудлын 2 давхрын хурлын танхим

Цагийн хуваарь

Агуулга

Илтгэгч

09:30-09:40

Нээлт: Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон

 

09:40-10:00

Монгол Улс дахь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилт, түүний үр нөлөө

ОҮЗСТөслийн ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон

10:00-10:20

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын стандарт - 2016

ОҮЗСТөслийн ажлын албаны мэргэжилтэн Б.Дэлгэрмаа

10:20-10:50

Уул уурхайн компаниудын нягтлан бодох бүртгэлийн стандарт, Мөнгөн болон мөнгөн бус хандив, дэмжлэгийг бүртгэх нь

 

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа

10:50-11:00

Асуулт, хариулт

 

11:00-11:15

Завсарлага

 

11:15-11:30

Уул уурхайн салбар дахь мэдээлэл бүхий иргэдийн оролцооны ач холбогдол

Төлсөн авснаа нийтэл эвслийн төлөөлөл

11:30-11:50

Цахим дата порталын хэрэглэгчид ба боловсруулсан мэдээллийн үнэ цэнэ

ОҮИТБС-ын ажлын албаны МТ зөвлөх Г.Ганбат

11:50-12:30

Бүлгийн ажил – ОҮИТБС-ын тайлан гаргахад тулгардаг хүндрэлүүд, тайланг сайжруулах арга замууд

 

12:30-13:30

Үдийн зоог

 

13:30-14:20

Бүлгийн ажил – Ил тод, хариуцлагатай компани гэж ямар компанийг хэлэх вэ?

 

14:20-14:40

Компанийн нийгмийн хариуцлагын стандартууд

Эрдэнэс Монгол ХХК-ийн төлөөлөл Б.Мэндбаяр

14:40-15:00

Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд компанийг сайн засаглах нь

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр

15:00-15:20

Компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийн ил тод байдал

ОҮЗСТөслийн ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон

15:20-15:40

Асуулт, хариулт

 

15:40-16:00

Сургалтын үр дүнг дүгнэн хаах

 

Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар

Монголын ОҮЗСТөслийн ажлын алба