АМГТГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан геологийн мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай, бодитоор хүргэх зорилтын хүрээнд  Австрали улсын  Засгийн газрын дэмжлэгтэйгээр вебэд суурилсан МОНГЕОКАТ системийг  нэвтрүүлэхээр ажиллаж байна.   

Энэхүү системийн танилцуулга, сургалтад  сонирхсон аж ахуйн нэгжийн төлөөлөл болон хувь хүмүүсийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сургалтад оролцохыг хүсвэл ЭБМТТ-ийн 263952 утас руу залгаж  Овог нэр, аж ахуйн нэгжийн нэр, е-mail хаяг, утасны дугаараа урьдчилан бүртгүүлнэ үү.

Сургалт болох огноо: Баасан гариг, 2017 оны 8-р сарын 04 өдөр 

Үргэлжлэх хугацаа: 14:30-16:30 цагийн хооронд 

Оролцогчдын тоо: 50