Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын Олон Улсын чуулга уулзалт, үзэсгэлэн COAL MONGOLIA 2022 10 дахь удаагаа “Сэргэлтийг хамтдаа” уриан дор энэ оны 9 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэнгийн гол зорилго нь МУ-ын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр логистикийн сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварын бэхжүүлэх, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох юм.

COAL MONGOLIA 2022 –ийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг www.coalmongolia.mn эсвэл 70115590 гэсэн утсаар авч болно.