Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэж байна. Хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн Засаг дарга болон Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд Сумдын Засаг дарга нар аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд болон хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцож байна. АМГТГ-ын орлогч дарга Б.Түвшинжаргал, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар уулзалтыг нээж үг хэлэв. “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлгээр төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн хамтран геологи, уул уурхайн салбарын талаарх бодит мэдээллийг харилцан солилцож, орон нутагт болон хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлох юм.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт УУХҮЯ-наас “Эрдэс баялгийн салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ба төрийн бодлого“, АМГТГ-аас“Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” Аймгаас "Уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй 2021 онд байгуулсан гэрээний хэрэгжилт, цаашид баримтлах бодлого" сэдэвт илтгэлийг тавина.

Хэлэлцүүлгийн 2 дах хэсэгт Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм.

Т.ХИШИГБААТАР: 2021 ОНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛСАН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНЭЭС 9.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЖ, АЙМГИЙН ИТХ-ЫН 2021 ОНЫ 3/12 ДУГААР ТОГТООЛООР БАТАЛСАН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ САНХҮҮЖҮҮЛЛЭЭ.

Аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хишигбаатар "УУЛ УУРХАЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ" илтгэлийг танилцууллаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн " 2021 онд "Байгаль орчныг хамгаалах, уурхайг ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай" гэрээг хайгуул ашиглалтын ТЗ эзэмшигчтэй харилцан тохиролцож байгуулсан гэрээгээр нийт 9.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, аймгийн ИТХ-ын 2021 оны 3/12 дугаар тогтоолоор баталсан төсөв арга хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцөж санхүүжүүлсэн байна. Энэ санхүүжилтийн 5,7 тэрбум төгрөгийг аймагт 3.2 тэрбум төгрөгийг сумдад зарцуулсан байна.

Монгол банкны Баянхонгор аймаг дах салбарын захирал Г. Олонбаяр:

2021 онд Баянхонгор аймагт үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, иргэдээс 624 гулдмайгаар 1.333кг алт тушаасан нь өмнөх оноос 17,5 хувиар нэмэгдсэн байна.

Үүнээс АМНАТ-аас улсын төсөвд 9,9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ-2 ДАХ ХЭСЭГ

Төр, аж ахуйн нэгж хувийн хэвшил,, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлгийн 2 дах хэсэг үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гарсан асуудлуудыг тоймбол: Бичил уурхайн үйл ажиллагааны чиглэлээр одоо хэрэгжиж байгаа Засгийн газрын 151, 355 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхтэй үүссэн харилцааг зохицуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын засаг дарга батлахгүй байгаа гол шалтгаан нь иргэд авилга албан тушаалын хэрэгт холбогдуулан харддаг явдал юм. Үүнийг Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөнд тодорхой тусгах шаардлагатай байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн ТЭЗҮ, Нөөцийн тайлан, төлөвлөгөө, тайлан зэргийг АМГТГ-аас журмаар хугацаанд нь баталдаг болох г.м

Мөн хэлэлцүүлэгт оролцогчдоос Засгийн газарт хандан Ашигт малтмалын тухай шинэчилсэн хуулийн төсөлд Бичил уурхайчдын асуудлыг тодорхой тусгахыг хүссэн уриалга гаргах санаачлагыг гаргав.