Залуу насны эрч хүч, оюун ухаанаа эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд зориулж, байгууллагынхаа зорилтыг хэрэгжүүлэхэд авьяас билгээ дайчлан ажиллаж ирсэн, гавьяаны амралтандаа  гарч байгаа ТЗУХ-ийн мэргэжилтэн Ц.Уранцэцэг, үйлчлэгч Д.Отгонбаяр, ГХХ-ийн мэргэжилтэн Г.Наранцэцэг, Н. Оюунцэцэг, Х.Баяржаргал, ЭБМТТ-ийн ажилтан  Ц.Цэрэндулам, Ц.Оюундарь, ГТБХ-ийн мэргэжилтэн Д.Аззаяа, УУГТЛ-ийн шинжээч Д.Гантуяа нарыг   АМГТГ-ын удирдлага  хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

АМГТГ-ын дарга Х.Хэрлэн ахмадууддаа хандан ажил хөдөлмөрийн болон амьдралын арвин туршлагаа залуу үедээ үлгэр дууриал болж өвлүүлэн  үлдээх учиртайг онцлоод агентлагийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд урьдын адил идэвхтэй оролцож, залуучууддаа мэдлэг туршлагаа эзэмшүүлэхийг уриалав.