АМГТГазрын Эрдэс баялаг мэдээллийн төвд "Мэдээллийн технологийн инженер"-ийн сул орон тоон дээр ажилтан шалгаруулж авна. 

Тавигдах шаардлага:

  1. Эрэгтэй.
  2. Мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй.
  3. Ms WINDOWS SERVER үйлдлийн систем, AD DS(Active Directory Domain Services), DNS (Domain Name System)-ийн талаар мэдлэгтэй, зохион байгуулалт, тохируулга, удирдлагыг хийх чадвартай.
  4. Виртуал орчны VMware vSphere болон Ms Hyper-V програмуудын талаар мэдлэгтэй, ажиллаж байсан туршлагатай.
  5. Сервер, стораж болон сүлжээний техник хангамжууд дээр ажиллаж байсан 
  6. Сүлжээний суурь ойлголт болон TCP/IP, UDP, DNS, VPN, SSL-ийн тодорхой мэдлэгтэй байх
  7. Сүлжээний хамгаалалтын Cisco, PaloAlto гэх мэт төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай.
  8. Англи хэлний зохих мэдлэгтэй
  9. Мэдээллийн систем дээр 1-ээс доошгүй жил ажилласан

Гүйцэтгэх ажил:

  1. Серверүүдийн ашиглалт, удирдлага, хяналт, тохируулгыг хариуцах
  2. Мэдээллийн систем, сүлжээний хамгаалалтын техник хангамж болон программ хангамжуудыг хариуцан ажиллуулж аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг хангах
  3. Сүлжээний хамгаалалт, удирдлагын төхөөрөмжүүдийн удирдлага, ашиглалт үйлчилгээ
  4. Бүх төрлийн өгөгдлийн сан, тоон өгөгдлийн ашиглалт, удирдлага, хамгаалалт

Бүрдүүлэх материал: 

1.      Диплом

2.      Иргэний үнэмлэхний хуулбар

3.      Төрийн албан хаагчын анкет

4.      Цээж зураг -2 /4х3/

 

Материалыг 2019 оны 10-р сарын 02-ны дотор АМГТГазрын Хүний нөөцийн мэргэжилтэн хүлээн авна.

Утас: 51-263924, 51-264589