Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсэг, ажлын алба Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “ОҮИТБС-ын хойд бүсийн анхдугаар чуулган”-ыг Дархан хотноо 2013 оны 11 дүгээр сарын 27-ны Лхагва гаригт зохион байгуулах гэж байна.

Чуулганд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган аймгийн нутгийн удирдлага, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн төлөөлөл оролцоно.

Чуулганаар ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх боломж, арга замыг хэлэлцэх ба орон нутгийн түвшинд төр, хувийн хэвшил, иргэн гэсэн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ил тод байдлын хэрэгжилтийг бодитой болгоход уг арга хэмжээ чиглэх юм.

Оролцох хүсэлтэй олборлох үйлдвэрлэлийн (ашигт малтмал, газрын тос, уран) компаниуд 70110525, 263709 дугаарын утсаар 11 сарын 22-ны дотор бүртгүүлнэ үү.

Ашигт малтмалын газар

Монголын ОҮИТБС-ын ажлын алба