БАТБИЛЭГИЙН МӨНХ-ЭРДЭНЭ

/1987-2014/

      АМГ-ын Геологийн албаны Эрдэс баялгийн судалгааны тасгийн шатах ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ албан томилолтоор ажиллаж байгаад зуурдаар нас барсанд түүний эхнэр, хүүхэд, ар гэрийнхэн, хамаатан садан, анд нөхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлж байна.

      1987 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт мэндэлж, 2003 онд “Дэлгэрэх” бүрэн дунд сургуулийг 2005 онд төгсөж ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуульд элсэн орж геологчийн мэргэжил эзэмшжээ. 2010 оноос “Хулан-Уул”, “Циркон майнинг” компаниудад инженер-геологчоор ажиллаж байгаад 2013 оноос АМГ-т Геологийн албаны Эрдэс баялгийн судалгааны тасгийн шатах ашигт малтмал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

     Б.Мөнх-Эрдэнэ нь АМГ-т ажиллах хугацаандаа их мэдлэгтэй, чадварлаг геологич болохоо харуулж даалгасан үүрэг даалгаврыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг ирээдүйтэй мэргэжилтэн байсан юм. Түүний мэргэжлийн өндөр ур чадвар, ажил хэрэгч, нөхөрсөг тусч чанар бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

УУЛ УУРХАЙН ЯАМ

АШИГТ МАЛМАЛЫН ГАЗАР

ГЕОЛОГИЙН АЛБА