Хүнд үйлдвэрийн мэдээлэл
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хүнд үйлдвэрийн салбарын эзлэх хувь, ач холбогдол, бусад салбарт үзүүлэх хүчин зүйлс байнга нэмэгдсээр байна. Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа манай улсын хувьд уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засаг, нийгмийн хөгжилд эрс өсөлт бий болгох боломжтой юм.
Хүнд үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчин
Монгол Улсад 1998 онд Техник, технологийн хууль батлагдсанаас хойш хүнд үйлдвэрийн салбар төрийн захиргааны төв байгууллагын харьяа нэгж хэсэг болох нөхцөл бүрдсэн юм. 2014 онд аж үйлдвэрийн салбарын бие даасан яамтай болсон. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар аж үйлдвэр, тэр дундаа хүнд үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулсан билээ.
Хүнд үйлдвэрийн салбарын хууль эрх зүйн орчин
- 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хууль батлагдсан.
- 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр,
- 2017 оны 05 дугаар сарын 12 өдөр нэмэлт өөрчлөлт орсон.
- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5-р сарын 29-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр” батлагдсан.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 8-р сарын 26-ны өдрийн А/180 дугаар тушаалаар “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 8-р сарын 26-ны өдрийн А/185 дугаар тушаалаар “Хүнд үйлдвэрийн тухай хууль”-ийн үзэл баримтлал боловсруулж батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
- Монгол Улсын Их хурлын 2020 оны 08 сарын 28 өдрийн 24 дүгээр тогтоолоор “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” батлагдсан. Хүнд үйлдвэрийн салбарт холбогдох 3.2.7.1, 3.2.7.2, 3.2.7.3, 3.2.7.5 заалтууд тусгагдсан.
- Монгол Улсын Их хурлын 2021 оны 12 сарын 30 өдрийн 106 дугаар тогтоолоор Шинэ сэргэлтийн бодлого батлагдсан.
- Аж үйлдвэржилтийн сэргэлт - 3.2. заалт тусгагдсан.
ХҮНД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ
БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ | ||||||||
Бүтээгдэхүүний нэр | Нэгж | Үйлдвэрлэсэн тоо, хэмжээ |
| |||||
2016 он | 2017 он | 2018 он | 2019 он | 2020 он | 2021 он | |||
1 | Катодын зэс 99% | мян.тн | 15 | 14.6 | 14.1 | 11.7 | 9.4 | 9.6 |
2 | Метал бэлдэц | мян.тн | 16.7 | 21.1 | 29.1 | 28.4 | 15.1 | 35.9 |
3 | Метал цувимал | мян.тн | 16.6 | 16.3 | 31.6 | 26.9 | 16.6 | 35.6 |
4 | Цахилгаан дамжуулах утас | тн | 40 | 50.4 | 95.2 | 82 | 71.5 | 62.7 |
5 | Ган төмөр хийц | мян.тн | 1.4 | 4.2 | 6.7 | 9.3 | 3.1 | 4.1 |
6 | Металлургийн кокс | мян.тн | - | - | 17 | 150.5 | - | 28.4 |
ЭРДЭС БАЯЛАГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭЖ ХҮЛЭЭН АВСАН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ
Д/д | Боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ний чиглэл | ТЭЗҮ-ний тоо | 2020 он 12 сард | 2021 он | ТЭЗҮ хэрэгжих орон нутаг | |||||
Улаанбаатар хот | Орхон аймаг | Дархан-Уул аймаг | Өмнөговь аймаг | Дорноговь аймаг | Төв аймаг | |||||
1 | Хар төмөрлөгийн үйлдвэрлэл | 5 | 1 | 4 | 1 | 2 | 1 | |||
2 | Өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэл | 7 | 7 | 4 | 2 | 1 | ||||
3 | Нүүрс боловсруулах үйлдвэрлэл | 5 | 5 | 1 | 1 | 3 | ||||
4 | Химийн үйлдвэрлэл | 1 | 1 | - | ||||||
5 | Машин механизм | 1 | 1 | 1 | ||||||
6 | Үйлдвэр технологийн парк | 1 | 1 | - | ||||||
Нийт тоо | 20 | 3 | 17 | 5 | 4 | 2 | 2 | 1 | 3 |