Хүнд үйлдвэр, техник технологийн хэлтэс
Хэлтсийн зорилго:
Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэн шаардлагатай мэдээллээр хангах, бодлогын удирдамжийг хэрэгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнийг сайжруулах санал, судалгаа боловсруулах, инновацын идэвхижилтийн судалгааг хийхэд үндсэн зорилго оршино.
Хэлтсийн үндсэн чиг үүрэг
Хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг судалж, хэтийн төлөвийг тодорхойлох, ашигт малтмал, газрын тосыг эдийн засгийн өндөр үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологи ашиглан боловсруулах, гүн боловсруулах, борлуулахтай холбогдсон судалгаа хийж дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
Хэлтсийн бүтэц, зохион байгуулалт:
№ | Нэр | Албан тушаал, ажлын байрны нэр | Утасны дугаар | Цахим шуудангийн хаяг |
1 | Х.Анар | Хэлтсийн дарга | 70181207 | anar.kh@mrpam.gov.mn |
1 | Х.Анар | Ашигт малтмалын боловсруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн | 70181207 | anar.kh@mrpam.gov.mn |
2 | П.Оюунтуяа | Нүүрс болон газрын тосны боловсруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн | 70181207 | ouyntuya.p@mrpam.gov.mn |
3 | Т.Хоролсүрэн | Машин, металл хийц, угсралтын үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн судалгаа, тайлан хариуцсан мэргэжилтэн | 70181207 | khorolsuren.t@mrpam.gov.mn |
4 | Ц.Жаргалнэмэх | Хар болон өнгөт төмөрлөгийн боловсруулалт, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн | 70181207 | jargalnemekh.ts@mrpam.gov.mn |