Хэлтсийн зорилго:

Хууль, эрх зүйн хэлтсийн эрхэм зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцаанд шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхэд оршино.

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

Агентлагийн даргын шийдвэрийн төслийн хууль зүйн үндэслэлийг хянах, хууль тогтоомжид нийцүүлэх,  агентлагийн дотоод үйл ажиллагаанд мөрдүүлэх дүрэм, журам,  хөдөлмөрийн гэрээ, бусад шийдвэрийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянах, төсөлд санал өгөх, батлуулан биелэлтэд хяналт тавих, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэх, энэ зорилгоор эрх зүйн шүүлт хийх,  ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой өргөдөл хүсэлтийг шүүхийн бус журмаар урьдчилан шийдвэрлэхэд холбогдох нэгжид мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй.

Хэлтсийн бүтэц, зохион байгуулалт:

НэрАлбан тушаал, ажлын байрны нэрУтасны дугаарЦахим шуудангийн хаяг
1Р.ЭнхтайванХэлтсийн дарга263781enkhtaivan.r@mrpam.gov.mn
2 Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн  
3С.ДашдаржааГэрээний эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн263919dashdarjaa.s@mrpam.gov.mn
4Ч.АмгаланГэрээний эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн /Газрын тосны хайгуул, ашиглалт, хэрэгжилт/263704amgalan.ch@mrpam.gov.mn
5Г.ЭрдэнэболдЗахиргааны эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн263704erdenebold.g@mrpam.gov.mn
6Ц.ЖавхланЭрх зүйн маргааны асуудал хариуцсан  мэргэжилтэн263704javkhlan.ts@mrpam.gov.mn
7Ч.ЭрхэмбаярГэрээний эрх зүйн асуудал хариуцсан /нөхөн төлбөрийн гэрээлэлт/263704erkhembayar.ch@mrpam.gov.mn
8Э.БаттөрГэрээний эрх зүйн асуудал хариуцсан /нөхөн төлбөрийн гэрээлэлт/263704battur.e@mrpam.gov.mn